Үг, Ая Ч.Хонгорзул
Дуулсан Б.Даваахүү
Видеог Б.Даваахүү
“ЧӨЛӨӨЛӨГЧ ЭЗЭН”
Амлагдсан үр удам минь
Аврагч Эзэнээ хүлээн ав
Сонгогдсон үр удам минь
Сонсох чих чинь нээгдэг
Эцэг өвгөдийн Бурхан чинь
Би байдаг, Би ирсэн
Цөлийг туулуулан, тэнгисийг гаталгасан
Чөлөөлөгч Эзэн, Би ирсэн
Амлагдсан үр удам минь
Амилалтыг минь хүлээн ав
Зүрхээ нээн, Сүнсийг уун
Дахин амилалтад нээгдэгтүн
Ханан хэрмийг хамгаалдаг
Хаан Эзэн Би ирсэн
Чамайг ерөөгчийг Би ерөөн
Товлол бүр минь биелэгдэнэ