Үг, Ая Г.Чимэддорж
Зураглаачаар Г.Мөнгөнцэцэг
Видео эдит Б.Даваахүү
Дуулж хөгжимдсөн:
Г.Чимэддорж, Б.Даваахүү, О.Дулмаа, Ч.Хонгорзул, Д.Цэцэгдэлгэр
“СЭНТИЙД ЗАЛРАГЧ”
Өндөрт өндөр өндөрт
Сэнтий сэнтий сэнтийдээ
Бидний Хаан оршин байна
Монголын Хаан заларч байна
Алтай өндөр уулын оргилд
Алтан шаргал говийн жимд
Агуу Эзэн Есүсдээ
Алдар магтаалыг өргөе
Монголын уудам тал нутгаар
Хүчит Үг нь түгэн тархаж
Эзэн бидэнд сайныг өгч
Тал нутаг нь ургацаа хураана аа
Сарьдаг өндөр уулын оргилд
Хөх манхан тэнгэрийн дээр
Миний Эзэн оршин байна
Миний Хаан заларч байна