Шүлгийг зохиогч Г.Мөнгөнцэцэг
Уншигч Д.Батхуяг
Видеог Г.Мөнгөнцэцэг
Энэхүү видеог Христийн үхлийг ялж амилсны баярт зориулан бүтээв.
Голгота толгод дээр..
Сэрүү татан, Би өндөрт байв.
Дээрэлхүү мянганы төгсгөлд
Золилтын жил айсуй.
Олон мянганыг золилтгүй өнгөрөөсөн
Уй гашууг даав уу гэлтэй
Уулс бөхийн намсжээ.
БИ орчлон хорвоогийн Тэг дээр зогсоно.
МИНИЙ өлгөгдсөн загалмай
Өндийж Намайг өргөв.
Зоос хаян шодогч хүмүүс..
Зүсээ гундтал Миний төлөө гашуудагсад..
Олон хөлийн гудамж биш атал
Үдшийн зугаалга мэт
Толгод руу ирэгсэд.. тэд
Гэм нүглээсээ болж орхигдлоо.
Өглөөнөөс үдэш ч тэд
Олуулаа цуглах ажээ.
Оройн тоондоо жагсах цэргүүд мэт тэд
Хэн нь аврагдахаа..
Хэн нь орхигдохоо..
Тоолуулан байна.
Санах тоолонд хөлд минь
Сууж байдаг түүнийг БИ
Дотнын хайртай шавьдаа өглөө.
БИ орчил
БИ бүгдийн орчил.
Иймд, Ийм л байхад
БИ дуудагджээ.
Одоо дайснуудаа хүлээн авах цаг.
БИ өргөгдсөн байна
БИ нүдээ анилаа
Энэ нь гүйцэлдлээ.
Бүгд гүйцлээ.
МИНИЙ амьсгал ЭЦЭГ рүү минь
Түр зуур Намайг орхин одлоо
Гэсэн ч БИ амьд байна..
Аян замдаа гарлаа.
Хээрийн салхи хялганын толгойд
Намилзан байна.
БИ хүн билээ.
2022.06.19 Улаанбаатар
ББУЧ Зохиогчийн эрхээр хамгаалагдсан.
Та бүхэн Христийн амар тайван, хайр, нигүүлслийг таньж мэдэн, өвлөх болтугай. ТЭР бол цор ганц Бүтээгч бөгөөд Аврагч, Шүүгч юм.