ББУЧ-Магтаал “ДУУЛАЛ 148 ДУГААР БҮЛЭГ”

Туульч Г.Чимэддорж
Видеог Б.Даваахүү, Г.Мөнгөнцэцэг
ББУЧ-Магтаал

“ДУУЛАЛ 148 ДУГААР БҮЛЭГ”
ЭЗЭНийг магтагтун!
Тэнгэрүүдээс ЭЗЭНийг магтагтун!
Түүнийг өндөрт магтагтун!
Түүний бүх тэнгэр элч нар аа, Түүнийг магтагтун!
Түүний бүх цэргүүд ээ, Түүнийг магтагтун!
Нар ба сар аа, Түүнийг магтагтун!
Гэрэлт бүх одод оо, Түүнийг магтагтун!
Хамгийн дээд тэнгэрүүд болон
Тэнгэрийн дээрх ус ч Түүнийг магтагтун!
Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.
Учир нь Түүний тушааснаар тэд бүтээгдсэн билээ.
Тэр бас үүрд мөнхөд тэднийг байрлуулсан юм.
Тэрээр хэзээ ч өнгөрөн одохгүй зарлигийг гаргасан юм.
Газар дээрээс ЭЗЭНийг магтагтун.
Далайн амьтад болон далайн гүнүүд,
Гал ба мөндөр, цас ба үүлс,
Түүний үгийг гүйцэтгэдэг шуурга салхи,
Уулс ба бүх толгод,
Жимсний модод ба бүх хушнууд,
Араатан амьтад ба бүх мал сүргүүд,
Мөлхөгчид ба жигүүртэн шувууд,
Дэлхийн хаад ба бүх хүмүүс,
Түшмэд ба дэлхийн бүх шүүгчид,
Залуус ба онгон бүсгүйчүүд,
Хөгшчүүл ба хүүхдүүд магтагтун.
Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.
Учир нь Түүний нэр л ганцаараа эрхэм дээд билээ.
Түүний сүр жавхлан газар ба тэнгэрийн дээгүүр байдаг.
Тэрээр Өөрийн хүмүүсийн төлөө эврийг өргөсөн.
Энэ нь Түүний бүх бурханлаг хүмүүс,
Түүнд ойр буй хүмүүс болох Израилийн хөвгүүдийн төлөөх магтаал болой.
ЭЗЭНийг магтагтун!

b11a93aa-d667-4f4b-95b8-80fb4133529c
Тууль
admin

ББУЧ-Магтаал “ДУУЛАЛ 145 ДУГААР БҮЛЭГ”

https://www.youtube.com/watch?v=BpqCut6Ofoo Тууль хайлсан Г.Чимэддорж, Б.Хоролсүрэн, Д.ЦэцэгдэлгэрВидеог Б.Даваахүү, Г.МөнгөнцэцэгББУЧ-Магтаал 2025.01.10 “ДУУЛАЛ 145 ДУГААР БҮЛЭГ”Өө, Хаан болох Бурхан минь, би

Read More »
b11a93aa-d667-4f4b-95b8-80fb4133529c
Тууль
admin

ББУЧ-Магтаал “ДУУЛАЛ 148 ДУГААР БҮЛЭГ”

https://www.youtube.com/watch?v=BpqCut6Ofoo Туульч Г.ЧимэддоржВидеог Б.Даваахүү, Г.МөнгөнцэцэгББУЧ-Магтаал “ДУУЛАЛ 148 ДУГААР БҮЛЭГ”ЭЗЭНийг магтагтун!Тэнгэрүүдээс ЭЗЭНийг магтагтун!Түүнийг өндөрт магтагтун!Түүний бүх тэнгэр элч нар

Read More »
b11a93aa-d667-4f4b-95b8-80fb4133529c
Тууль
admin

ББУЧ-Магтаал “ДУУЛАЛ 18 ДУГААР БҮЛЭГ”

https://www.youtube.com/watch?v=ESLPuyJBZG8 Туульч Г.Чимэддорж, Д.ЦэцэгдэлгэрВидеог Б.Даваахүү, Г.МөнгөнцэцэгББУЧ-Магтаал 2025.01.10 “ДУУЛАЛ 18 ДУГААР БҮЛЭГ”Миний хүч болох ЭЗЭН, Би танд хайртай.ЭЗЭН бол

Read More »
b11a93aa-d667-4f4b-95b8-80fb4133529c
Тууль
admin

ББУЧ-Магтаал “ДУУЛАЛ 19 ДҮГЭЭР БҮЛЭГ”

https://www.youtube.com/watch?v=ESLPuyJBZG8 Туульч Г.ЧимэддоржВидеог Б.Даваахүү, Г.МөнгөнцэцэгББУЧ-Магтаал2025.01.10 “ДУУЛАЛ 19 ДҮГЭЭР БҮЛЭГ”Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж,Огторгуй

Read More »
b11a93aa-d667-4f4b-95b8-80fb4133529c
Тууль
admin

ББУЧ-Магтаал “ДУУЛАЛ 150 ДУГААР БҮЛЭГ”

https://www.youtube.com/watch?v=hnZPr0j–q0 Туульч Г.ЧимэддоржВидеог Б.Даваахүү, Г.МөнгөнцэцэгББУЧ-Магтаал2025.01.10 “ДУУЛАЛ 150 ДУГААР БҮЛЭГ”ЭЗЭНийг магтагтун!Бурханыг Өөрийнх нь ариун газарт магтагтун!Түүнийг Өөрийнх нь хүчирхэг

Read More »
b11a93aa-d667-4f4b-95b8-80fb4133529c
Тууль
admin

ББУЧ-Магтаал “ДУУЛАЛ ТАВДУГААР БҮЛЭГ”

https://www.youtube.com/watch?v=hnZPr0j–q0 Туульч Г.ЧимэддоржВидеог Б.Даваахүү, Г.МөнгөнцэцэгББУЧ-Магтаал 2024.12.25 “ДУУЛАЛ ТАВДУГААР БҮЛЭГ”(Давидын дуулал. Найрал дууны удирдаачид, лимбэний хамт)ЭЗЭН, үгэнд минь чих

Read More »