ББУЧ-Магтаал “ДУУЛАЛ ТАВДУГААР БҮЛЭГ”

Туульч Г.Чимэддорж
Видеог Б.Даваахүү, Г.Мөнгөнцэцэг
ББУЧ-Магтаал 2024.12.25

“ДУУЛАЛ ТАВДУГААР БҮЛЭГ”
(Давидын дуулал. Найрал дууны удирдаачид, лимбэний хамт)
ЭЗЭН, үгэнд минь чих тавьж,
Ёолох дууг минь анхаараач.
Миний Хаан болон миний Бурхан,
Тусламж гуйн хашхирахыг минь сонсооч,
Учир нь Тандаа би залбирнам.
Өглөөгүүр, ЭЗЭН, Та миний дуу хоолойг сонсоно.
Өглөөгүүр би Таны өмнө бараалхан, хүсэн хүлээх болно.
Учир нь Та бол хорон мууг таашаадаг Бурхан биш ээ.
Ямар ч муу муухай нь Тантай хамт оршдоггүй.
Онгирон сагсуурагчид Таны мэлмийн өмнө зогсож чадахгүй.
Гэм нүгэл үйлдэгч бүгдийг Та үзэн яддаг.
Худал яригчдыг Та устгадаг.
Цус урсгадаг, залилж мэхэлдэг хүнийг ЭЗЭН жигшдэг.
Харин миний хувьд гэвэл,
Таны элбэг хайр энэрлээр Таны өргөөнд орж,
Таны ариун сүмд Таныг хүндэтгэн бөхийнө.
ЭЗЭН, дайснуудын минь улмаас
Та намайг Өөрийн зөв шударгаар хөтлөөч.
Миний өмнө Өөрийнхөө замыг тэгшитгээч.
Тэдний хэлж байгаа зүйлсэд итгэх юм юу ч үгүй.
Тэдний зүрх сэтгэл нь сүйрэл юм.
Тэдний хоолой нь онгорхой булш юм.
Тэд хэлээрээ магтан хөөрөгддөг.
Бурхан, тэдний гэмтэйг тунхаглаач!
Өөрсдийнх нь арга залиар тэднийг унагаач!
Үй түмэн алдаа зөрчил дотор нь тэднийг хөөн гаргаач,
Учир нь тэд Таны эсрэг тэрсэлдэг билээ.
Харин Танд хоргодогч бүгд баяр хөөртэй байж,
Та хамгаалсан учир мөнхөд баярлан дуулах болно.
Таны нэрийг хайрлагчид
Танд баясна.
Учир нь зөв шударга хүнийг ерөөдөг нь
ЭЗЭН, Та билээ.
Та түүнийг бамбайгаар халхлах шиг тааллаараа хүрээлнэ.

b11a93aa-d667-4f4b-95b8-80fb4133529c
Тууль
admin

ББУЧ-Магтаал “ДУУЛАЛ 145 ДУГААР БҮЛЭГ”

https://www.youtube.com/watch?v=BpqCut6Ofoo Тууль хайлсан Г.Чимэддорж, Б.Хоролсүрэн, Д.ЦэцэгдэлгэрВидеог Б.Даваахүү, Г.МөнгөнцэцэгББУЧ-Магтаал 2025.01.10 “ДУУЛАЛ 145 ДУГААР БҮЛЭГ”Өө, Хаан болох Бурхан минь, би

Read More »
b11a93aa-d667-4f4b-95b8-80fb4133529c
Тууль
admin

ББУЧ-Магтаал “ДУУЛАЛ 148 ДУГААР БҮЛЭГ”

https://www.youtube.com/watch?v=BpqCut6Ofoo Туульч Г.ЧимэддоржВидеог Б.Даваахүү, Г.МөнгөнцэцэгББУЧ-Магтаал “ДУУЛАЛ 148 ДУГААР БҮЛЭГ”ЭЗЭНийг магтагтун!Тэнгэрүүдээс ЭЗЭНийг магтагтун!Түүнийг өндөрт магтагтун!Түүний бүх тэнгэр элч нар

Read More »
b11a93aa-d667-4f4b-95b8-80fb4133529c
Тууль
admin

ББУЧ-Магтаал “ДУУЛАЛ 18 ДУГААР БҮЛЭГ”

https://www.youtube.com/watch?v=ESLPuyJBZG8 Туульч Г.Чимэддорж, Д.ЦэцэгдэлгэрВидеог Б.Даваахүү, Г.МөнгөнцэцэгББУЧ-Магтаал 2025.01.10 “ДУУЛАЛ 18 ДУГААР БҮЛЭГ”Миний хүч болох ЭЗЭН, Би танд хайртай.ЭЗЭН бол

Read More »
b11a93aa-d667-4f4b-95b8-80fb4133529c
Тууль
admin

ББУЧ-Магтаал “ДУУЛАЛ 19 ДҮГЭЭР БҮЛЭГ”

https://www.youtube.com/watch?v=ESLPuyJBZG8 Туульч Г.ЧимэддоржВидеог Б.Даваахүү, Г.МөнгөнцэцэгББУЧ-Магтаал2025.01.10 “ДУУЛАЛ 19 ДҮГЭЭР БҮЛЭГ”Давидын дуулал. Найрал дууны удирдаачид.Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж,Огторгуй

Read More »
b11a93aa-d667-4f4b-95b8-80fb4133529c
Тууль
admin

ББУЧ-Магтаал “ДУУЛАЛ 150 ДУГААР БҮЛЭГ”

https://www.youtube.com/watch?v=hnZPr0j–q0 Туульч Г.ЧимэддоржВидеог Б.Даваахүү, Г.МөнгөнцэцэгББУЧ-Магтаал2025.01.10 “ДУУЛАЛ 150 ДУГААР БҮЛЭГ”ЭЗЭНийг магтагтун!Бурханыг Өөрийнх нь ариун газарт магтагтун!Түүнийг Өөрийнх нь хүчирхэг

Read More »
b11a93aa-d667-4f4b-95b8-80fb4133529c
Тууль
admin

ББУЧ-Магтаал “ДУУЛАЛ ТАВДУГААР БҮЛЭГ”

https://www.youtube.com/watch?v=hnZPr0j–q0 Туульч Г.ЧимэддоржВидеог Б.Даваахүү, Г.МөнгөнцэцэгББУЧ-Магтаал 2024.12.25 “ДУУЛАЛ ТАВДУГААР БҮЛЭГ”(Давидын дуулал. Найрал дууны удирдаачид, лимбэний хамт)ЭЗЭН, үгэнд минь чих

Read More »